"Би жолооч" авто цэнгээнт нэвтрүүлэг

"Би жолооч" авто цэнгээнт нэвтрүүлэг

3/23/2010

Mercedes GLK

Mercedes GLK 2008 оны загвар










Энэ загвар нь Koмпакт-SUV ангилалын автомашин бөгөөд түүний хурц ирмэгүүд G-Class болон GL-Class-ийг санагдуулам болжээ.
Mercedes GLK нь урт нарийн хамар, том салхины шил, хурц ирмэг бүхий бүслүүр, булчинлаг карлан, уламжлалт хамар, өвөрмөц нарийн хийцтэй гүпрээс бүрдсэн байна.
салон нь гадна хэв
маягтайгаа хосолж чадсан ба маш уран классик хэв маягийг илтгэжээ.











G-Class-ийн хянах самбарыг санагдуулам богино дөрвөлжин хянах самбар, 50 градус налуу салхины шил нь доторх зай багтаамжийг ихээр нэмэгдүүлсэн мэт. Хянах самбарын дунд хэсэгт бүх зорчигчдод харагдахуйц газар 6GBүхий, 7,5 инчийн өнгөт дэлгэц байрлуулсан бөгөөд 600W-Soundsystem, Bluetooth утасгүй ярих системийг хийсэн байна.











Хол газар явахад тухтай байдлыг бодолцон арын суудлуудыг урд суудлуудын түвшинд доор байрлуулж арын зорчигчидод саруул, өндөр таазийг бий болгож өгчээ. Мөн түүний жижигхэн бие маш том салоны багтаамжай хийгдсэн нь гайхалтай. Түүнчлэн моторийн дуу болон гадна дэржигнүүр замын дуу чимээ салонд маш бага орж ирдэг нь түүний салоны битүүмжлэл сайтайг харуулж байгаа юм.












GLK нь 4matic буюу дөрвөн дугуй хөтлөгчтэй бөгөөд C-Class, S-Class –ийн 4matic шиг урд тэнхлэгт 45 хувь, хойд тэнхлэгт 55 хувийн ачаалалыг хувиарлажээ. Энэ нь 1,9 тонн жинтэй түүнийг 2 тонн чиргүүлийг төвөггүй чирэх чадвартай. Бартаат замын тэрэгэнд байх ёстой бас нэг чухал зүйл нь төвийн дифферэнциал түгжээ юм. Мөн нэмэлт тоноглолоор “Offroad-Package” буюу өөд, уруу явахад туслах систем, хурдыг 4-18 км\цагт барих хурд түгжигч, бартаат замын тормосны ABS систем, доод ангийг хамгаалах ган хамгаалалт зэргийг суулгаж болох юм байна.












GLK нь 4,53 метр урт, газраас тэнхлэг хүртэл 20 см өндөр ба 30 см усанд явах, туулах чадвартай өндөртэй.
Аюулгүйн байдлыг маш сайн хангасан тэрэг гэдгийг бид хэнээрч хэлүүлэлтгүй мэдэх билээ. Харин содон зүйл гэвэл өвдөгний ослоос хамгаалах дэрийг стандарт тоноглол болгон оруулжээ. Туршилтаас үзэхэд 630 кг ачаа ачсан GLK нь 100 км\цагийн хурдтай явж байх үедээ (халсан тормосны дисктэй) тормосны зам нь 37 метр байсан нь гайхалтай амжилт юм. Мөн 1,9 тонн жинтэй түүнд хурдтай туг сүлжихэд тогтвортой байгаа нь ESP буюу тэнцвэржүүлэгч программ гол үүрэг гүйцэтгэдэг юм байна.











300 ньютонн , 231 морины хүч, цөцгий мэт зөөлөн шилжих 7-н шаталбартай автомат хурдны хайрцаг нь ангилалдаа хангалттай үзүүлэлт юм. Автомат хурдны хайрцаг нь “С” гэсэн шаталбартай ба энэ нь комфорт гэсэн утгатай юм. Харин "S" гэсэн шаталбар нь спорт шаталбар бөгөөд пуужин хөөрөх мэт хурдална. 7,5 секундэд 100 км\цагийн хурд авах ба дээд хурд нь 210 км\цаг.
100 км-т 13
.4л, шулуун замд 9.7 литер бензин зарцуулдаг.

GLK 220CDI, GLK 320CDI гэсэн дизель хөдөлгүүрүүдийг сонгож болох юм.
Түүний хүндийн төв, гузов маш доор байрлалтай учир бартаат замд маш тохиромжтой .












2008 оны намар худалдаанд гарсан Mercedes GLK
Санаанд оромгүй өвөрмөц дизайн.

  • Урд тэнхлэгтээ 235/50R19, хойд тэнхлэгтээ 255/45R19 дугуйтай
  • 300 ньютонн метер, 231 морины хүч. 3.0 литр V6 хөдөлгүүр.
  • Ган хамгаалалт нь доод ангийг хамгаалдаг.
  • GLK-Cockpit нь маш цэвэрхэн, нарийн ажиллагаа орж хийгдсэн, ашиглахад ойлгоход хялбар.
  • Дэлгэцэн дээрээс бараг бүгдийг хянах боломжтой. Шатахуун зарцуулалтаа ч хянах боломжтой.
  • 6GB хадгалах ой бүхий, 7,5 инчийн өнгөт дэлгэцийг нэмэлт тоноглолоор захиалах боломнтой. Харин стандарт тоноглолд 5 инчийн өнгөт дэлгэц
  • Радионы сувгууд классик дизайнтай.
  • Offroad-Navigation нь хэрэгцээтэй бүхнийг мэдээлдэг.
  • Ганц товчлуурын тусламжтай өөд, уруу явахад туслах систем ажилдаг.
  • Товчлуурууд байрлалаа маш сайн олж байралсан.
  • Урд суудлын арын уут маш том.
  • Хол газар явахад тухтай байдлыг бодолцон арын суудлуудыг урд суудлуудын түвшинд доор байрлуулж арын зорчигчидод саруул, өндөр таазийг бий болгож өгчээ.
  • Маш амархан эвхэгдэх арын суудлууд.
  • Тээшний хэсэгт байрлах багажны савыг давхар хийж өгсөн.
























































































































































































































































































No comments:

Post a Comment