"Би жолооч" авто цэнгээнт нэвтрүүлэг

"Би жолооч" авто цэнгээнт нэвтрүүлэг

3/23/2010

Mercedes GLK

Mercedes GLK 2008 оны загвар










Энэ загвар нь Koмпакт-SUV ангилалын автомашин бөгөөд түүний хурц ирмэгүүд G-Class болон GL-Class-ийг санагдуулам болжээ.
Mercedes GLK нь урт нарийн хамар, том салхины шил, хурц ирмэг бүхий бүслүүр, булчинлаг карлан, уламжлалт хамар, өвөрмөц нарийн хийцтэй гүпрээс бүрдсэн байна.
салон нь гадна хэв
маягтайгаа хосолж чадсан ба маш уран классик хэв маягийг илтгэжээ.











G-Class-ийн хянах самбарыг санагдуулам богино дөрвөлжин хянах самбар, 50 градус налуу салхины шил нь доторх зай багтаамжийг ихээр нэмэгдүүлсэн мэт. Хянах самбарын дунд хэсэгт бүх зорчигчдод харагдахуйц газар 6GBүхий, 7,5 инчийн өнгөт дэлгэц байрлуулсан бөгөөд 600W-Soundsystem, Bluetooth утасгүй ярих системийг хийсэн байна.











Хол газар явахад тухтай байдлыг бодолцон арын суудлуудыг урд суудлуудын түвшинд доор байрлуулж арын зорчигчидод саруул, өндөр таазийг бий болгож өгчээ. Мөн түүний жижигхэн бие маш том салоны багтаамжай хийгдсэн нь гайхалтай. Түүнчлэн моторийн дуу болон гадна дэржигнүүр замын дуу чимээ салонд маш бага орж ирдэг нь түүний салоны битүүмжлэл сайтайг харуулж байгаа юм.












GLK нь 4matic буюу дөрвөн дугуй хөтлөгчтэй бөгөөд C-Class, S-Class –ийн 4matic шиг урд тэнхлэгт 45 хувь, хойд тэнхлэгт 55 хувийн ачаалалыг хувиарлажээ. Энэ нь 1,9 тонн жинтэй түүнийг 2 тонн чиргүүлийг төвөггүй чирэх чадвартай. Бартаат замын тэрэгэнд байх ёстой бас нэг чухал зүйл нь төвийн дифферэнциал түгжээ юм. Мөн нэмэлт тоноглолоор “Offroad-Package” буюу өөд, уруу явахад туслах систем, хурдыг 4-18 км\цагт барих хурд түгжигч, бартаат замын тормосны ABS систем, доод ангийг хамгаалах ган хамгаалалт зэргийг суулгаж болох юм байна.












GLK нь 4,53 метр урт, газраас тэнхлэг хүртэл 20 см өндөр ба 30 см усанд явах, туулах чадвартай өндөртэй.
Аюулгүйн байдлыг маш сайн хангасан тэрэг гэдгийг бид хэнээрч хэлүүлэлтгүй мэдэх билээ. Харин содон зүйл гэвэл өвдөгний ослоос хамгаалах дэрийг стандарт тоноглол болгон оруулжээ. Туршилтаас үзэхэд 630 кг ачаа ачсан GLK нь 100 км\цагийн хурдтай явж байх үедээ (халсан тормосны дисктэй) тормосны зам нь 37 метр байсан нь гайхалтай амжилт юм. Мөн 1,9 тонн жинтэй түүнд хурдтай туг сүлжихэд тогтвортой байгаа нь ESP буюу тэнцвэржүүлэгч программ гол үүрэг гүйцэтгэдэг юм байна.











300 ньютонн , 231 морины хүч, цөцгий мэт зөөлөн шилжих 7-н шаталбартай автомат хурдны хайрцаг нь ангилалдаа хангалттай үзүүлэлт юм. Автомат хурдны хайрцаг нь “С” гэсэн шаталбартай ба энэ нь комфорт гэсэн утгатай юм. Харин "S" гэсэн шаталбар нь спорт шаталбар бөгөөд пуужин хөөрөх мэт хурдална. 7,5 секундэд 100 км\цагийн хурд авах ба дээд хурд нь 210 км\цаг.
100 км-т 13
.4л, шулуун замд 9.7 литер бензин зарцуулдаг.

GLK 220CDI, GLK 320CDI гэсэн дизель хөдөлгүүрүүдийг сонгож болох юм.
Түүний хүндийн төв, гузов маш доор байрлалтай учир бартаат замд маш тохиромжтой .












2008 оны намар худалдаанд гарсан Mercedes GLK
Санаанд оромгүй өвөрмөц дизайн.

  • Урд тэнхлэгтээ 235/50R19, хойд тэнхлэгтээ 255/45R19 дугуйтай
  • 300 ньютонн метер, 231 морины хүч. 3.0 литр V6 хөдөлгүүр.
  • Ган хамгаалалт нь доод ангийг хамгаалдаг.
  • GLK-Cockpit нь маш цэвэрхэн, нарийн ажиллагаа орж хийгдсэн, ашиглахад ойлгоход хялбар.
  • Дэлгэцэн дээрээс бараг бүгдийг хянах боломжтой. Шатахуун зарцуулалтаа ч хянах боломжтой.
  • 6GB хадгалах ой бүхий, 7,5 инчийн өнгөт дэлгэцийг нэмэлт тоноглолоор захиалах боломнтой. Харин стандарт тоноглолд 5 инчийн өнгөт дэлгэц
  • Радионы сувгууд классик дизайнтай.
  • Offroad-Navigation нь хэрэгцээтэй бүхнийг мэдээлдэг.
  • Ганц товчлуурын тусламжтай өөд, уруу явахад туслах систем ажилдаг.
  • Товчлуурууд байрлалаа маш сайн олж байралсан.
  • Урд суудлын арын уут маш том.
  • Хол газар явахад тухтай байдлыг бодолцон арын суудлуудыг урд суудлуудын түвшинд доор байрлуулж арын зорчигчидод саруул, өндөр таазийг бий болгож өгчээ.
  • Маш амархан эвхэгдэх арын суудлууд.
  • Тээшний хэсэгт байрлах багажны савыг давхар хийж өгсөн.
























































































































































































































































































3/22/2010

Jaguar XKR - 2010

Jaguar XKR загварын автомашиныг танилцуулая.
2010 онд худалдаанд гара
х ХК загвар нь, урьдны технологийг хамгийн их ашигласан бөгөөд Jaguar –ын ихэнх инженерvvдийн ур ухаан шингэсэн хєлєг гэдгээрээ бусдаасаа эрс ялгарна.













Vvнээс гадна ХК-ийн гадаад тєрх байдал нь маш бат бєх, нилээд дээр vеийн мэт харагдах боловч vvнийхээ хирээр аюулгvй байдлыг дээд зэргээр хангасан, ямар ч vед хэрэглэж болохоор унаа юм, тэр тусмаа нvvрс хvчлийн хий /СО2/ бараг ялгаруулдаггvйгээрээ онцлогтой.

ХК загвар нь сайн хєдєлгvvр, хєнгєн кузов 2-ынхоо гайхалтай зохицлын ачаар хурдаа асар богино хугацаанд авах чадвартай.












Энгийн хєдєлгvvртэй ХК нь100 км/ц-ийн хурдыг авахдаа 5.5 секундыг зарцуулдаг болсон бол, ХКR нь 4.8 секундэд 100 км/ц –хурдыг авдаг.

XКR нь 100 км/ц-т 12.3 литр бензин зарцуулах бөгөөд км-т 292 г нvvрс хvчлийн хий /СО2/ ялгаруулдаг болсоноороо байгаль орчин болон хэрэглэгчдийн хэтэвчинд ээлтэй талаараа, ємнєх загвараа хол хаяжээ.

ХК загвар нь єнгє vзэмжнийхээ хувьд ч урьд урьдны загваруудаасаа илт давуу болсон. Дотоод засал нь, орчин vеийн Jaguar-ын дизайнеруудын ур ухааныг шавхан байж бvтээгдсэн, гайхалтай тансаг, нэмэгдэл гоёл чимэглэл, єнгєний зохицол нь нvдээ унагам болжээ.












Тvvнээс гадна суудлын халаалт, хєрєлт болон агааржуулалт, дифференциал хvчний идэвхитэй хяналтын систем, Adaptive Dynamic тохиргоо болон алдарт JaguarDrive Selector системийг ашиглан хийгдсэн энэ загварын дотоод засал нь, гагцхvv жолоочийн ая тухтай байдалыг хангахуйц болсон нь харагдаж байна. ХК загвар нь технологийн олон ололтыг багтааснаараа ч тэр, ая тухыг дээд зэргээр хангасан байдлаараа ч тэр, жолооч болон зорчигчийн хэрэгцээ шаардлагыг давуулан биелvvлсэн бvтээлvvд болжээ.












Хэрэглэгчид, энэхvv шинэ ХК Jaguar-ын, цаанаа л нэг спортлог орчинг бvрдvvлсэн, єєр єєрийн гэсэн онцлогтой ХK, XK Portfolio мөн XKR гэсэн гурван тєрлийн дотоод салонтойгоос сонголтоо хийх боломжтой юм байна.