"Би жолооч" авто цэнгээнт нэвтрүүлэг

"Би жолооч" авто цэнгээнт нэвтрүүлэг

3/22/2010

Jaguar XFR - 2010

Photonews булангын энэ удаагийн дугаарт 60 жилийн түүхтэй, домогт Jaguar-ын 2010 оны шинэ загваруудаас танилцуулая. Jaguar XFR болон XKR гэсэн энэхvv шинэ загварууд нь єнгє vзэмж сайтай, хурдтай, тохилог, бат бєх, тансаг хээнцэр агаад спорт, энгийн гэсэн дизель болон бензин хөдөлгүүрүүд нь жинхэн Jaguar гэдгээ тодотгохуйц болжээ.











Үзэгч автомашины хорхойтнууддаа энэ удаад Jaguar XFR загварыг танилцуулая.

Jaguar XF хэмээх vзэмжит хєлєг нь цоо шинэ бат бєх хєдєлгvvртэй, XFR болж шинэчлэгдэн, олныг гайхуулаад байна.





















2010 оны XF загвар нь 5 литрийн багтжаамж бvхий, шатхуун маш сайн шахдаг V8 хєдєлгvvртэй бєгєєд, 3 литрийн турбо дизелийн V6 хєдєлгvvр нь 2 ширхэг турбокомпрессортой юм.
Шинэ Jaguar XFR нь ердєє 4.9 секундэд л 100 км/цагийн хурд авах чадвартай
бөгөөд 80 км/ц-аас 113 км/ц-т шилжихдээ, 1.9-хөн сек зарцуулдаг бол шинэ загварын энгийн хєдєлгvvрийнх нь чадал 26%-иар, эргэлтийн хором нь 25%-иар нэмэгдэж 100 км/ц-ийн хурд авхад 5.7 секунд зарцуулдаг байна.





















Мєн энэхvv хєдєлгvvрvvд нь тvлш, шатахууныг харьцангуй бага зарцуулдаг болсноороо бас нэгэн давуу тал болсон байна. Тvvгээр зогсохгvй дээрхи хєдєлгvvрvvд нь утаа хаялт багатайгаараа, EU Stage 5 болон US ULEV II/Tier 2 Bin 5 стандартын шаардлагуудад нийцсэн ажээ.


















Jaguar XFR тємєр хєлгийн хосгvй тєгєлдєр техникийн vзvvлэлтээс гадна гадаад vзэмж нь єєлєхийн аргагvй юм: дээхэн vеийн машины урьд хэсгийг нь дуурайлган хийсэн хамар, нээгддэг дээвэр, ил гарсан 4 хоолой, цоо шинэ дугуйны диск, багажны аэродинамик спойлер болон кузовон дээрхи R гэсэн тэмдэглэгээнvvд нь, эрин vеийн жинхэнэ спорт маягийн Jaguar- ын тєрхийг тэр чигээр нь тодорхойл
сон байна.




















Энэ машин нь Adaptive Dynamic технологиор хийгдсэн удирдлагын систем болон идэвхитэй хяналтын системээр бvрэн тоноглогдсон. Adaptive Dynamic технологийг анх Jaguar –ын GKR загварт хэрэглэж байсныг машины хорхойтнууд андахгvй биз ээ. Энэхvv удирдлагын систем нь хурдны гэнэтийн єєрчлєлт болоод, огцом эргэлтэнд цохицож, жолооч болон зорчигчдод таталтын хvчийг бага мэдрvvлэх зориулалттай юм байна. Мєн XFR нь жолоодлогын маш хурдан хариу vйлдэл vзvvлдэг механизмтай бєгєєд гишгэхэд л зогтусах гайхалтай сайн тормозтой юм байна.


















2010 оны энэ шинэ загварын авто машин нь Portfolio иж бvрдлээр тоноглогдсон тул, жинхэнэ тансаг хэрэглээг эрхэмлэгчдийн таашаалд бvрэн нийцжээ. Өнгє будгийн гайхалалтай зохицол бvхий дотоод засал, таазных нь Jaguar Suedecloth Premium загварын шийдэл, компаний лого бvхий тохилог дулаахан хивсэнцэрvvд, єргєн сонголттой модон дотоод тєхєєрємжvvд болон халуун хvйтний тохируулгатай хєдєлгєєнд зохицдог сандал гээд бусдаас ялгарах маш олон давуу талтай бөгөөд энэ бүгдийг тоочих нь илүүц хэрэг байх. Photo news булангийн энэ удаагийн дугаарт Jaguar XFR загварын автомашиныг танилцууллаа.




















































































































































































































































































































































No comments:

Post a Comment