"Би жолооч" авто цэнгээнт нэвтрүүлэг

"Би жолооч" авто цэнгээнт нэвтрүүлэг

4/09/2010

Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАХЫГ

ХОРИГЛОХ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ, ТЕХНИКИЙН ЗӨРЧИЛ

Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно:

1. Тоормосны систем
1.1. Ажлын тоормосны системийн идэвхжил нь туршилтын үед доорхи шаардлагыг хангаж чадахгүй байх:

Тээврийн хэрэгслийн төрөл

Тоормосны зам

(метр), ихгүй байх

Удаашралт

(м/сек2), багагүй байх

чиргүүлгүй

чиргүүлтэй

чиргүүлгүй

чиргүүлтэй

Суудлын автомашин буюу түүний ачаа тээвэрлэхэд зориулсан төрөл

12.2

13.6

6.8

5.9

Бүх жин нь 5 тонн хүртэлх автобус
(5 тонн орно)

13.6

15.2

6.8

5.7

Бүх жин нь 5 тонноос их автобус

16.8

18.4

5.7

5.5

Бүх жин нь 3.5 тонн хүртэлх
ачааны автомашин (3.5 тонн орно)

15.1

17.7

5.7

4.6

Бүх жин нь 3.5-12 тонн хүртэлх
ачааны автомашин (12 тонн орно)

17.3

18.8

5.7

5.5

Бүх жин нь 12 тонноос их ачааны
автомашин

16

18.4

6.2

5.5

Хоёр дугуйтай мотоцикл, мопед

7.5

-

5.5

-

Шаахайтай мотоцикл

8.2

-

5

-


Тайлбар: Туршилтыг тэгш, хуурай, хатуу хучилттай зам дээр автомашин, автобусыг цагт 40 км, мотоцикл, мопедыг цагт 30 км хурдтай яваа үед жолооч тоормосны дөрөөн дээр нэг удаа гишгэх замаар гүйцэтгэнэ. Туршилтын үед тээврийн хэрэгслийн бодит жин нь түүний бүх жингээс хэтрээгүй байвал зохино.
Тоормосны системийн идэвхжилийг тусгай зориулалтын тоног төхөөрөмж дээр шалгаж болно.

1.2. Шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсан;
1.3. Хийн буюу хий-шингэн дамжуулгатай тоормосны системийн даралт хэмжүүр ажиллахгүй болсон;
1.4. Хийн буюу хий-шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсанаас (хөдөлгүүрийг унтраасны дараа) хийн бүрэн даралтын хэмжээ 15 минутын хугацаанд 0.05 МПа (0.5 кг/см2)-аар буюу түүнээс илүү хэмжээгээр буурсан;
1.5. Зогсоолын тоормос дор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй болсон:
- 16 %-д бүрэн ачаалагдсан тээврийн хэрэгслийг;
- 23 %-д ачаагүй суудлын автомашин, автобусыг;
- 31 %-д ачаагүй ачааны автомашиныг.
Тайлбар: Зогсоолын тоормосны идэвхжилийг шалгах үедээ хөдөлгүүрийн ачааллыг хүч дамжуулах ангиас салгасан байвал зохино.
1.6. Тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн.

2. Жолооны механизм
2.1. Жолооны механизмын бэхэлгээ эвдэрсэн, холбоосны сул хөдөлгөөн ихэссэн;
2.2. Үйлдвэрээс хийгдсэн хүчлүүр (мотоциклын хувьд зөөллүүр) ажиллахгүй буюу байхгүй болсон;
2.3. Жолооны хүрдний сул эргэлтийн хэмжээ дор дурдсанаас илүү болсон:

Тээврийн хэрэгслийн төрөл

Жолооны хүрдний
сул эргэлт (градус)

Суудлын автомашин буюу түүний явах ангид суурилуулсан төрөл

10

Автобус, троллейбус

20

Ачааны автомашин

25


2.4. Жолооны механизмын эд ангиудын хийцийг өөрчилсөн.

3. Дугуй

3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикл, мопедод 0.8 мм-ээс бага болсон;
Тайлбар: Чиргүүлийн дугуйн хээний гүн нь чирэгчийн дугуйн хээний тогтоосон хэмжээтэй адил байна.
3.2. Дугуй нэвт цоорсон, утаснууд нь тасарсан;
3.3. Дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй;
3.4. Дугуйн булны бэхэлгээ сул, найдваргүй бэхлэгдсэн, дугуйн цоожлох цагираг гэмтсэн, буруу тавигдсан;
3.5. Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан.

4. Хөдөлгүүр, хүч дамжуулах анги
4.1. Хөдөлгүүрийн утаа, түүний найрлага дахь хорт хийн хэмжээ улсын стандартад заасан хязгаараас хэтэрсэн;
4.2. Тэжээлийн системийн битүүмж алдагдсан, шатах, тослох материал гоожсон;
4.3. Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон;
4.4. Хурдны хайрцгийн араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг;
4.5. Кардан гол цавтай, савлагаатай.

5. Гэрэлтүүлэх хэрэгсэл
5.1. Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй;
5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан;
5.3. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг;
5.4. Үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон;
5.5. Гэрэлтүүлэг, дохиоллын системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн.
Тайлбар: Тээврийн хэрэгслийн урд талд улаан, ар талд цагаан өнгийн гэрэл (ухрах арааны болон улсын дугаарын гэрлээс бусад) буюу гэрэл ойлгуур тавихыг хориглоно.

6. Бусад төхөөрөмж
6.1. Хурд хэмжүүр ажиллахгүй болсон;
6.2. Дуут дохио ажиллахгүй болсон;
6.3. Шил арчуур, цан үлээгүүр ажиллахгүй болсон;
6.4. Хаалга, тэвшний цоож түгжээ эвдэрсэн, гүйцэд хаагдаж, нээгдэхгүй болсон;
6.5. Ар талаа харах толь, салхины шил, нарны хаалтгүй болсон;
6.6. Үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс, суудлын дэр байхгүй буюу шаардлага хангахгүй болсон;
6.7. Мотоцикл, мопедод зориулалтын гишгүүр, зорчигчийн барих бариул байхгүй болсон;
6.8. Чиргүүлийн холбоос эвдэрсэн, хамгаалалтын гинжин таталга байхгүй буюу гэмтсэн;
6.9. Тэвшний шал цөмөрсөн, бүхээг, тэвшний гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж нь илт муудсан;
6.10. Автобус, троллейбус, суудлын буюу ачааны автомашин, дугуйт тракторт эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг байхгүй;
6.11. Шаврын хаалтгүй;
6.12. Бүхээгний шилэн дээр юм бичсэн, зураг наасан, хөшиг татсан, цацаг унжуулсан, салхины шил нь их хэмжээгээр цуурсан, бохирдсон зэргээс жолоочийн харах боломжийг хязгаарласан;
Тайлбар: Салхины шилний дээд хэсэгт өнгөт, тунгалаг хальс нааж болно. Мөн гэрэл бууруулагчтай (толины хэсгээс бусад хэсэгт) шил ашиглаж болох бөгөөд шилний гэрэл нэвтрүүлэх чадвар нь салхины шилэнд 75%, урд хаалганы шилэнд 70%, бусад шилэнд 60%-аас багагүй байвал зохино.
6.13. Автобус, троллейбусны хаалга нээх, хаах хэрэгсэл ажиллахгүй болсон, хаалгаа харах толигүй буюу толио буруу тавьсан;
6.14. Түлшний түвшин заагуур ажиллахгүй болсон;
6.15. Бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин буюу бүх жин нь 5 тонноос их автобусанд ивүүр байхгүй (хоёроос цөөнгүй).

Монгол Улсын Замын хөдөлгөөний
дүрмийн 3 дугаар хавсралт

8. Босоо тэмдэглэл

29. Замын байгууламж болон элементүүдийн овор хэмжээг тодотгох, зорчих баримжаа олгох зорилгоор замын хашлага, шон, хашилт, бусад байгууламж дээр хийгдсэн хар ба цагаан хосолсон шугам, зураас зэрэг нь босоо тэмдэглэлд хамаарна.
8.1 - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй замын байгууламжийн босоо хэсэг (гүүрийн тулгуур, усны хоолой, хонгилын нүүрэн тал гэх мэт)-ийг тэмдэглэнэ;
8.2 - гүүр, хонгил зэрэг замын байгууламжийн доогуур гарах үед уг байгууламжид шүргэж болзошгүй хэсгийг тэмдэглэнэ;
8.3 - тусгаарлах зурвас буюу аюулгүйн арал дээр байрласан тэмдгийн дугуй суурийг тэмдэглэнэ;
8.4 - замын дагуу байрласан чиглүүлэгч шон, хашилтын тулгуур зэргийг тэмдэглэнэ;
8.5 - эргэх радиус багатай, эгц уруу, нурж болзошгүй зэрэг аюул бүхий хэсэг дэх замын хашилтын хажуу гадаргууг тэмдэглэнэ;
8.6 - замын бусад хэсэг дэх хашилтын хажуу гадаргууг тэмдэглэнэ;
8.7 - замын аюул бүхий хэсгийн хашлагыг тэмдэглэнэ.

7. Хэвтээ тэмдэглэл

24. Замын хөдөлгөөнд тодорхой горим, журам тогтоох зорилгоор зорчих хэсэг буюу түүний хашлага дээр хийсэн шугам, сум, бичлэг зэрэг нь хэвтээ тэмдэглэлд хамаарна. Хэвтээ тэмдэглэлийг дангаар нь буюу тэмдэг, гэрлэн дохиотой хослуулан хэрэглэнэ.
Шар өнгийн 7.4, 7.9, 7.17 тэмдэглэлээс бусад хэвтээ тэмдэглэл нь цагаан өнгөтэй байна.
7.1 - хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ;
7.2 (үргэлжилсэн өргөн шугам) - зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ;
7.3 - дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;
7.4 - түр зогсохыг хориглосон газрыг тэмдэглэх бөгөөд дангаар нь буюу 2.27 тэмдэгтэй хамтруулан зорчих хэсгийн зах болон хашлага дээр хийнэ;
7.5 (тасархай шугамын нэг зураасын урт нь тэдгээрийн хоорондын зайнаас гурав дахин бага) - хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, нэг чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эгнээний хилийг заана;
7.6 (тасархай шугамын нэг зураасын урт нь тэдгээрийн хоорондын зайнаас гурав дахин их) - хөдөлгөөний дагуу буюу эсрэг урсгалыг тусгаарласан 7.1, 7.10 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна;
7.7 (тасархай шугамын нэг зураасын урт нь тэдгээрийн хоорондын зайтай тэнцүү) - уулзвар дээрх хөдөлгөөний эгнээг тэмдэглэнэ;
7.8 (тасархай өргөн шугам) - хурд авах буюу хурд хасах эгнээний хилийг заана;
7.9 - удаан зогсохыг хориглосон газрыг тэмдэглэх бөгөөд дангаар нь буюу 2.28 тэмдэгтэй хамтруулан зорчих хэсгийн зах болон хашлага дээр хийнэ;
7.10 - хөдөлгөөний дагуу буюу эсрэг урсгалыг тусгаарлана. Зөвхөн аль нэгээс нь байр эзлэхийг зөвшөөрсөн зэрэгцээ эгнээнүүдийн хоорондох хил, зөвхөн аль нэг талын урсгалаас эсрэг тал руу ороход зориулсан газар, зөвхөн аль нэг талаас нь орох, гарахыг зөвшөөрсөн гарцыг тэмдэглэнэ;
7.11 “Зогс-шугам” - гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохио эсвэл 3.5 тэмдгийн заалтыг биелүүлэхийн тулд тээврийн хэрэгсэл зогсох газрыг тэмдэглэнэ;
7.12 - хөндлөн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх (3.4 тэмдгийн заалтыг биелүүлэх)-ийн тулд зогсох газрыг тэмдэглэнэ;
7.13.а,б “Явган хүний гарц” - зорчих хэсгээр явган зорчигч хөндлөн гарах газрыг тэмдэглэнэ:
7.13.а - явган хүний зохицуулдаггүй гарцын тэмдэглэл (энэ тэмдэглэлд явган зорчигчийн хөдөлгөөний чигийг сумаар заасан байж болно);
7.13.б - явган хүний зохицуулдаг гарцын тэмдэглэл;
7.14 “Аюулгүйн зурвас” - гэрэл буюу зохицуулагчийн дохио өөрчлөгдөх үед зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй явган зорчигч дараагийн зөвшөөрөх дохиог хүлээх газрыг тэмдэглэнэ. 7.13.б тэмдэглэлтэй хамт хэрэглэнэ;
7.15 - унадаг дугуйн зам зорчих хэсэгтэй огтлолцсон хэсгийг тэмдэглэнэ;
7.16.а,б,в - хөдөлгөөний урсгал нийлэх буюу салах газарт үлдэх зай, чигийг тэмдэглэнэ:
7.16.а - эсрэг урсгалыг тусгаарласан зай;
7.16.б - нэг чигийн урсгал салж байгаа хэсгийг тусгаарласан зай;
7.16.в - нэг чигийн урсгал нийлж байгаа хэсгийг тусгаарласан зай;
7.17 - чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоолыг тэмдэглэнэ. 5.32 буюу 5.33 тэмдэгтэй хамт хэрэглэнэ;
7.18 “Чиг заагч сум” - тухайн эгнээнээс уулзвар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана. Дангаар нь буюу 5.10.а,б тэмдэгтэй хамт хэрэглэнэ. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий захын (зүүн гар талын) эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө;
7.19 “Чиглүүлэгч сум” - зорчих хэсэг нарийсаж (тухайн чигт эгнээний тоо цөөрч) байгааг буюу эсрэг урсгалыг тусгаарласан 7.1, 7.10 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна. 1.15.а,б,в тэмдэгтэй хамт хэрэглэж болно;
7.20 - нь 7.12 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна. Гурвалжны орой нь хөдөлгөөний урсгалын эсрэг чиглэсэн байна;
7.21 “Зогс-бичлэг” - 3.5 тэмдэгтэй хамт хэрэглэсэн 7.11 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна;
7.22 - зам (чиглэл)-ын дугаарыг тэмдэглэх бөгөөд дангаар нь буюу 5.26.а,б тэмдэгтэй хамт хэрэглэнэ.
25. 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно.
7.5-7.8 тэмдэглэлийг аль ч талаас нь давахыг зөвшөөрөх бөгөөд харин дээгүүр нь унуулж явахыг хориглоно.
7.10 тэмдэглэлийг зөвхөн тасархай шугамтай талаас нь давахыг зөвшөөрнө. Харин гүйцэж түрүүлэх буюу тойрон гарах үйлдэл хийж дуусах үедээ үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглохгүй.
26. 7.4, 7.9 болон зогсоолын хилийг тэмдэглэсэн 7.1 тэмдэглэлийн үзэгдэлтийг сайжруулах (хэмжээг тодотгох) зорилгоор шугамын эхлэл, төгсгөлд хөндлөн богино зураас татаж болно.
27. Зорчих хэсэгт хөдөлгөөний нөхцөл, байдлыг баримжаалахад нь жолоочид туслах зорилгоор ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй тэмдэглэл хийж болно.
28. Замын тухайн хэсэгт байрлуулсан тэмдэг ба тэмдэглэлийн утга хоорондоо зөрж байвал тэмдгийн заалтыг баримтална.

6. Нэмэлт тэмдэг

21. Нэмэлт тэмдгийг бусад тэмдэгтэй хамт тавьж тэдгээрийн утгыг тодруулна:
6.1.а,б,в,г “Объект хүртэлх зай”:
6.1.а - тэмдгээс замын дагуух аюул бүхий хэсэг буюу хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хэсэг, эсвэл объект хүртэлх зайг заана.
6.1.б - суурин газрын гаднах замд 3.5 тэмдгийг уулзварын шууд өмнө байрлуулсан үед 3.4 тэмдгээс уг уулзвар хүртэлх зайг заана.
6.1.в,г - замаас зайдуу байрласан объект хүртэлх зайг заана;
6.2.а,б,в,г,д,е “Үйлчлэх хүрээ” - 6.2.а тэмдэг нь 1.9-1.14, 1.18, 1.20-1.27 тэмдгээр анхааруулсан аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайг, 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26 буюу мөн 5.15, 5.18 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг заана.
6.2.б,в,г,д,е тэмдэг нь 2.27, 2.28 тэмдгийн үйлчлэх хүрээг заана;
6.3 а,б,в “Үйлчлэх чиг” - уулзвар, гарцын өмнө байрласан тэмдгийн үйлчлэх чигийг заана;
6.4.а,б,в,г,д,е,ж “Тээврийн хэрэгслийн төрөл” - тухайн тэмдэг ямар төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарахыг заана:
6.4.а - бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин;
6.4.б - чиргүүлтэй бүх төрлийн тээврийн хэрэгсэл;
6.4.в - суудлын автомашин буюу бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин;
6.4.г - жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан автомашин;
6.4.д - трактор, өөрөө явдаг машин механизм;
6.4.е - мотоцикл;
6.4.ж - унадаг дугуй, мопед;
6.5.а,б,в,г,д,е,ж “Үйлчлэх хугацаа” - тэмдгийн хүчинтэй байх хугацааг заана:
6.5.а - бямба, ням гариг буюу баяр амралтын өдөр;
6.5.б - ажлын өдөр;
6.5.в - гариг;
6.5.г - цаг;
6.5.д,е,ж - өдөр (гариг) ба цаг;
6.6.а,б,в,г,д,е,ж,з,и “Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр” - 6.6.а тэмдэг нь 5.15 тэмдэг бүхий зогсоолд бүх төрлийн тээврийн хэрэгслийг явган хүний замын хашлаганд шахаж зорчих хэсэг дээр зогсоохыг, 6.6.б-6.6.и тэмдэг нь 5.15 тэмдэг бүхий зогсоолд суудлын автомашин, мотоциклыг зорчих хэсэгтэй хиллэсэн явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж (шахаж) зогсоохыг заана;
6.7 “Хөдөлгүүрийг унтрааж зогсоох” - 5.15, 5.44 тэмдэг бүхий зогсоолд тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтрааж зогсоохыг заана;
6.8 “Төлбөртэй үйлчилгээ” - үйлчилгээ нь зөвхөн бэлэн мөнгөөр тооцоо хийдэг болохыг заана;
6.9 “Удаан зогсохыг зөвшөөрөх хугацаа” - 5.15 тэмдэг бүхий зогсоолд тээврийн хэрэгслийн удаан зогсохыг зөвшөөрөх хугацааны дээд хэмжээг заана;
6.10 “Автомашинд үзлэг хийх газар” - 5.15, 5.44 тэмдэг бүхий зогсоолын талбай нь мордмол тавцан буюу үзлэгийн сувагтай болохыг заана;
6.11 “Тахир дутуу хүн” - 5.15 тэмдэг бүхий зогсоол нь зөвхөн “Тахир дутуу хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахыг заана;
6.12 “Гол замын чиг” - уулзвар дээрх гол замын чигийг заана. 3.1, 3.4, 3.5 тэмдэгтэй хамт байрлуулна;
6.13 “Бүх жингийн хязгаарлал” - бүх жин нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгсэлд тухайн тэмдэг хамаарахыг заана;
6.14 “Эгнээ” - гэрлэн дохио, тэмдгийн үйлчлэх эгнээг заана;
6.15 “Хараагүй хүн” - хараагүй хүмүүс зам хөндлөн гарах гарцыг заах бөгөөд 1.17, 5.16. а,б тэмдэгтэй хамт байрлуулна;
6.16.а,б “Зорчих хэсгийн гадаргуугийн байдал” - 6.16.а тэмдэг нь зорчих хэсгийн гадаргуу нойтон үед, 6.16.б тэмдэг нь цастай буюу мөстсөн үед тухайн тэмдэг хүчинтэй байхыг заана.
22. Замын нөхцөл, байдлыг илүү мэдэхэд нь жолоочид туслах зорилгоор ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй бусад мэдээлэх болон нэмэлт тэмдэг хэрэглэж болно. Ийм тэмдгийг цэнхэр дэвсгэр дээр цагаан өнгөөр хийнэ.
23. Байнгын тэмдгээс зөрүү утга бүхий түр тэмдэг байрлуулсан байвал түр тэмдгийг баримтална. Түр тэмдэг нь суурьтай (зөөврийн) байна.

5. Мэдээлэх тэмдэг

17. Мэдээлэх тэмдэг нь замын нөхцөл байдлын онцлог, суурин газар болон бусад объектын байрлалыг харуулна:
5.1 “Тууш зам” - тууш замын хөдөлгөөний журмыг баримтлан явах зам;
5.2 “Тууш замын төгсгөл” - 5.1 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг мэдээлнэ;
5.3 “Суурин газрын эхлэл” - суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлнэ;
5.4 “Суурин газрын төгсгөл” - 5.3 тэмдгээр тэмдэглэгдсэн суурин газраас гарч байгааг мэдээлнэ;
5.5 “Суурин газрын эхлэл” - суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг тухайн замд баримтлах шаардлагагүй суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлнэ;
5.6 “Суурин газрын төгсгөл” - 5.5 тэмдгээр тэмдэглэгдсэн суурин газраас гарч байгааг мэдээлнэ;
5.7 “Нэг чигийн хөдөлгөөн” - хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зорчих хэсэг;
5.8 “Нэг чигийн хөдөлгөөний төгсгөл” - 5.7 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг мэдээлнэ;
5.9.а “Зүүнээс баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй” - хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй;
5.9.б “Баруунаас зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй” - хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй;
5.10.а,б “Эгнээнээс явах хөдөлгөөний чиг” - 5.10.а тэмдэг нь уулзварын өмнө зорчих хэсгийн дээр буюу замын баруун гар талд байрлаж хөдөлгөөний тухайн чиг дэх эгнээний тоог мэдээлэх бөгөөд эгнээ тус бүрээс уг уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана.
5.10.б тэмдэг нь эгнээний харалдаа зорчих хэсгийн дээр байрлаж уг эгнээнээс тухайн уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана.
5.10.а,б тэмдгийн зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий захын (зүүн гар талын) эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө.
Тэмдгийг уулзварын шууд өмнө болон байр эзлэх боломж бүхий зайд байрлуулна.
Тэмдэг дэх сумны чигийг тухайн уулзвар дээрх хөдөлгөөний шаардлагатай чигт нийцүүлсэн байна;
5.11.а,б “Эгнээгээр явах хөдөлгөөний чиг” - тухайн зорчих хэсгийн эгнээний тоог болон эгнээ тус бүрийн хөдөлгөөний урсгалын чигийг мэдээлнэ. 5.11.а тэмдэгт аль нэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон тэмдэг дүрсэлсэн байвал тухайн эгнээгээр уг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.
5.11.а,б тэмдгийг уулзварын цаана буюу замын тухайн онцлог хэсгийн эхлэлд байрлуулна.
Тэмдэгт гурваас олон эгнээтэй (эсрэг хөдөлгөөнтэй) зорчих хэсгийн хөдөлгөөний чигийг заасан байж болно;
5.12.а,б “Эгнээний эхлэл” - нэг чигт яваа эгнээний тоо нэмэгдэж байгааг мэдээлнэ:
5.12.а тэмдэгт 4.7 “Хурдны доод хязгаарлал” тэмдгийг дүрсэлсэн байвал уг тэмдэгт зааснаас илүү хурдтай явах боломжгүй тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнөө зөвхөн нэмэгдэж буй эгнээгээр үргэлжлүүлнэ;
5.13.а,б “Эгнээний төгсгөл” - нэг чигт яваа эгнээний тоо хасагдаж байгааг мэдээлнэ;
5.14 “Буцаж эргэх газар” - зүүн гар тийш эргэхийг хориглоно;
5.15 “Зогсоол”;
5.16.а,б “Явган хүний гарц” - зорчих хэсгээр явган зорчигч хөндлөн гарах газрыг мэдээлнэ. Явган хүний гарц нь тэмдэглэлгүй бол 5.16.б тэмдгийг замын баруун гар талд гарцын шууд өмнө, 5.16.а тэмдгийг замын зүүн гар талд гарцын цаана байрлуулна;
5.17.а,б,в,г “Явган хүний гарам” - явган зорчигч зорчих хэсгийн доогуур ба дээгүүр хөндлөн гарах газрыг мэдээлнэ;
5.18 “Тохиромжтой хурд” - замын тухайн хэсэг дэх хөдөлгөөний хурдны тохиромжтой хэмжээг мэдээлэх бөгөөд үйлчлэх хүрээ нь дараагийн уулзвар хүртэл байна. Харин анхааруулах тэмдгийн хамт байрлуулсан бол үйлчлэх хүрээ нь тухайн аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайгаар тодорхойлогдоно;
5.19.а,б,в “Мухар зам”;
5.20.а,б,в “Ачааны автомашины хөдөлгөөний тохиромжтой чиг” - хөдөлгөөн нь аль нэг чигт хориглогдсон уулзвараар ачааны автомашин болон трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд тохиромжтой чигийг мэдээлнэ;
5.21.а,б “Чигийн урьдчилсан заалт” - суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг урьдчилан мэдээлнэ. Тэмдэгт чиглэлийн дугаар (5.26.а тэмдгийн дүрс), тууш зам, нисэх буудлын болон тухайн объектын таних тэмдгийг дүрсэлсэн байж болно.
5.21.а тэмдгийн доод хэсэгт уг тэмдгээс тухайн уулзвар буюу хурд хасах эгнээний эхлэл хүртэлх зайг заана.
5.21.б тэмдэг нь хөдөлгөөний зөвхөн нэг чигийг мэдээлнэ;
5.22.а,б “Чигийн заалт” - суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг мэдээлнэ. Тэмдэгт тухайн суурин газар буюу объект хүртэлх зайг (километрээр) зааж болох бөгөөд тууш зам, нисэх буудлын болон тухайн объектын таних тэмдгийг дүрсэлсэн байж болно;
5.23 “Зайн заалт” - зам (чиглэл)-ын дагуух суурин газар хүртэлх зайг (километрээр) мэдээлэх бөгөөд хамгийн ойр орших суурин газрын нэрийг дээд талд нь бичнэ;
5.24 “Объектын нэр” - гол мөрөн, нуур, түүхийн дурсгалт газар зэрэг (суурин газраас бусад) объектын нэр;
5.25 “Километрийн заалт” - тухайн замын эхнээс тэмдэг хүртэлх зайг километрээр мэдээлнэ. Уг тэмдгийг километр бүрийн төгсгөлд байрлуулна;
5.26.а,б “Чиглэлийн дугаар” - 5.26.а тэмдэг нь зам (чиглэл)-ын дугаарыг мэдээлэх бөгөөд уг замд байрлана. 5.26.б тэмдэг нь зам (чиглэл)-ын дугаар болон чигийг урьдчилан мэдээлэх бөгөөд уулзварын өмнө байрлана;
5.27.а,б,в “Тойрч гарах бүдүүвч” - 5.27.а тэмдэг нь хөдөлгөөнд түр хориглолт тогтоосон замын хэсгийг тойрч гарах чиглэлийг мэдээлнэ.
5.27.б,в тэмдгүүд нь тусгаарлах зурвастай замын түр хориглолт тогтоосон зорчих хэсгийг тойрч гарах чиглэлийн эхлэл ба төгсгөлийг мэдээлнэ;
5.28.а,б,в “Тойрох чиг” - хөдөлгөөнд түр хориглолт тогтоосон замын хэсгийг тойрч гарах чигийг мэдээлнэ;
5.29 “Зогс-шугам” - гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор тээврийн хэрэгслийн зогсох газрыг мэдээлнэ;
5.30 “Хороолол” - хорооллын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах нутаг дэвсгэр;
5.31 “Хорооллын төгсгөл” - 5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн нутаг дэвсгэрээс гарч байгааг мэдээлнэ;
5.32 “Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал”;
5.33 “Таксийн зогсоол” - суудлын болон ахуй үйлчилгээний таксийн зогсоолын байршлыг мэдээлнэ;
5.34 “Хүн эмнэлэг”;
5.35 “Шатахуун түгээгүүр”;
5.36 “Техникийн үйлчилгээний газар”;
5.37 “Автомашины угаалга”;
5.38 “Телефон”;
5.39 “Хоолны газар”;
5.40 “Худаг ус”;
5.41 “Зочид буудал”;
5.42 “Жуулчны байр”;
5.43 “Хот айл”;
5.44 “Амрах газар”;
5.45 “Замын цагдаагийн харуул”.
18. Суурин газрын гадна байрласан 5.21.а,б, 5.22.а,б тэмдэгт тууш замаар явж хүрэх суурин газар буюу объектын нэрийг ногоон дэвсгэр дээр, бусад замаар явж хүрэх бол цэнхэр дэвсгэр дээр бичнэ. Суурин газрын дотор байрласан 5.21.а,б, 5.22.а,б тэмдэгт тууш замаар явж хүрэх суурин газар буюу объектын нэрийг ногоон дэвсгэр дээр, уг суурин газраас гарч бусад замаар явж хүрэх бол цэнхэр дэвсгэр дээр, тухайн суурин газрын дотор орших объектын нэрийг цагаан дэвсгэр дээр тус тус бичнэ.
19. 5.5, 5.6, 5.23-5.26.б тэмдгүүд нь тууш замд байрласан бол ногоон, бусад замд байрласан бол цэнхэр өнгийн дэвсгэртэй байна.
20. 5.21.а, 5.27.а тэмдэгт хөдөлгөөний горим буюу чиглэлийн онцлогийг харуулах зорилгоор бусад тэмдгийн дүрсийг байрлуулсан байж болно.

4. Заах тэмдэг

14. Заах тэмдэг нь хөдөлгөөний зөвшөөрсөн чиг, хурдны зөвшөөрөгдөх доод хязгаар, мөн явган зорчигч болон тээврийн хэрэгслийн тодорхой төрлүүд явахыг зөвшөөрсөн замыг заана:
4.1.а,б,в,г,д,е - зөвхөн сум заасан чигт явахыг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн тэмдэг нь буцаж эргэхийг зөвшөөрнө;
4.2.а,б,в “Саадыг тойрч гарах чиг” - саадыг сум заасан талаар тойрч гарна. Энэ тэмдэг нь зөвхөн тухайн саадын орчинд хамаарна;
4.3 “Тойрох хөдөлгөөн” - сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө;
4.4 “Суудлын автомашин явна” - суудлын автомашин, бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин, автобус, мотоцикл болон чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрнө;
4.5 “Унадаг дугуйн зам” - зөвхөн унадаг дугуй болон мопедын хөдөлгөөнийг зөвшөөрнө. Явган хүний зам байхгүй бол явган зорчигч явахыг зөвшөөрнө;
4.6 “Явган хүний зам” - зөвхөн явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрнө;
4.7 “Хурдны доод хязгаарлал” - зөвхөн тэмдэгт заасан болон түүнээс илүү хурдтай (км/цаг) явахыг зөвшөөрнө;
4.8 “Хурдны доод хязгаарлалын төгсгөл” - 4.7 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана.
15. Уулзвар, гарц буюу замын хэсгийн шууд өмнө байрласан 4.1.а-4.1е тэмдэг нь зөвхөн тэр хэсэгтээ хамаарна.
4.1.а тэмдэг нь замын хэсгийн эхэнд (уулзварын цаана) байрласан бол эхний уулзвар хүртэл хүчинтэй байх бөгөөд гарцаар баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө.
16. 4.4 тэмдэг уулзвар, гарцын өмнө байрласан бол түүний хүчинтэй чигийг 6.3.а,б,в тэмдгээр тодорхойлно. Харин уулзвар, гарцын цаана байрласан бол тухайн зам (зорчих хэсэг)-д хамаарна.

3. Дарааллын тэмдэг

12. Дарааллын тэмдэг нь уулзвар, зорчих хэсгийн огтлолцол буюу замын нарийссан хэсгээр нэвтрэх дарааллыг тогтооно:
3.1 “Гол зам” - зохицуулдаггүй уулзвар нэвтрэхэд давуу эрх олгоно;
3.2 “Гол замын төгсгөл” - 3.1 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана;
3.3.а,б,в “Туслах зам нийлнэ”:
3.3.а - туслах зам баруун болон зүүн гар талаас нийлнэ;
3.3.б - туслах зам баруун гар талаас нийлнэ;
3.3.в - туслах зам зүүн гар талаас нийлнэ;
3.4 “Зам тавьж өгнө” - хөдөлгөөний зохицуулгагүй үед жолооч хөндлөн замаар яваа (хэрэв 6.12 тэмдэгтэй хамт тавигдсан бол гол замаар яваа) тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө;
3.5 “Зогсохгүй явах хориотой” - хөдөлгөөний зохицуулгагүй үед “Зогс-шугам” тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцлын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно. Жолооч хөндлөн замаар яваа (хэрэв 6.12 тэмдэгтэй хамт тавигдсан бол гол замаар яваа) тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
Энэ тэмдгийг төмөр замын хаалтгүй гарам буюу замын зарим шаардлагатай хэсгийн өмнө байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд жолооч “Зогс-шугам” тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй үед уг тэмдгийн өмнө зогсолт хийнэ;
3.6 “Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө” - өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно;
3.7 “Сөрөг хөдөлгөөнд давуу эрхтэй” - замын нарийссан хэсэгт эсрэг талаас яваа тээврийн хэрэгслээс түрүүлж нэвтрэх эрхтэй.
13. 3.1, 3.3.а,б,в тэмдэг бүхий замтай огтлолцсон туслах чанарын замд 3.4 буюу 3.5 тэмдгийг, мөн 3.7 тэмдэг байрласан нарийссан хэсгийн эсрэг талд 3.6 тэмдгийг тус тус байрлуулна.

2. Хориглох тэмдэг

6. Хориглох тэмдэг нь замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоохоос гадна хязгаарлалтыг өөрчилнө:
2.1 “Орох хориотой” - тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно;
2.2 “Хөдөлгөөн хориотой” - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;
2.3 “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”;
2.4 “Ачааны автомашины хөдөлгөөн хориотой” - бүх жин нь 3.5 тонноос илүү (тэмдэгт бүх жинг заасан бол түүнээс илүү) ачааны автомашин, мөн трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнийг хориглоно. Энэ тэмдэг нь хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашинд хамаарахгүй;
2.5 “Мотоциклын хөдөлгөөн хориотой”;
2.6 “Тракторын хөдөлгөөн хориотой” - бүх төрлийн трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнийг хориглоно;
2.7 “Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой” - чиргүүл чирч яваа ачааны автомашин буюу трактор, мөн механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;
2.8 “Ердийн хөсгийн хөдөлгөөн хориотой” - ердийн хөсгөөр явах, мал туух буюу хөтөлж явахыг хориглоно;
2.9 “Унадаг дугуйн хөдөлгөөн хориотой” - унадаг дугуй болон мопедын хөдөлгөөнийг хориглоно;
2.10 “Явган зорчигчийн хөдөлгөөн хориотой”;
2.11 “Жингийн хязгаарлал” - бодит жин нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;
2.12 “Тэнхлэгийн ачааллын хязгаарлал” - аль нэг тэнхлэгт ногдож буй ачааллын хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;
2.13 “Өндрийн хязгаарлал” - ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;
2.14 “Өргөний хязгаарлал” - ачаатай буюу ачаагүй өргөний хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;
2.15 “Уртын хязгаарлал” - ачаатай буюу ачаагүй нийт бүрэлдэхүүний уртын хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;
2.16 “Хоорондын зайн доод хязгаарлал” - тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь тэмдэгт зааснаас бага явахыг хориглоно;
2.17 “Гааль” - гаалийн хяналтын бүсээр хяналт шалгалтад орохгүйгээр нэвтрэхийг хориглоно;
2.18.а “Баруун гар тийш эргэх хориотой”;
2.18.б “Зүүн гар тийш эргэх хориотой”;
2.19 “Буцаж эргэх хориотой”;
2.20 “Гүйцэж түрүүлэх хориотой” - цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно;
2.21 “Гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл” - 2.20 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана;
2.22 “Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой” - бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашинаар цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. Мөн трактороор унадаг дугуй, ердийн хөсгөөс бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно;
2.23 “Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл” - 2.22 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана;
2.24 “Хурдны дээд хязгаарлал” - хөдөлгөөний хурдыг (км/цаг) тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно;
2.25 “Хурдны дээд хязгаарлалын төгсгөл” - 2.24 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана;
2.26 “Дуут дохио хориотой” - зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд дуут дохио өгөхийг хориглоно;
2.27 “Түр зогсох хориотой” - тээврийн хэрэгсэл түр буюу удаан зогсохыг хориглоно;
2.28 “Удаан зогсох хориотой” - тээврийн хэрэгсэл удаан зогсохыг хориглоно;
2.29 “Бүх хорионы төгсгөл” - 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн хүчинтэй хүрээ дууссаныг заана.
7. 2.2-2.9 тэмдгүүд нь уулзвар, гарцын өмнө байрласан бол тэдгээрийн хүчинтэй чигийг 6.3.а,б,в тэмдгээр тодорхойлно. Харин уулзвар, гарцын цаана байрласан бол тухайн зам (зорчих хэсэг)-д хамаарна.
8. 2.2, 2.3, 2.18.а,б, 2.19, 2.27 тэмдгүүд нь чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй.
9. 2.18.а,б тэмдэг нь зорчих хэсгүүдийн зөвхөн эхний огтлолцолд хамаарна.
10. 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээ нь байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна.
2.20, 2.22, 2.24 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 2.21, 2.23, 2.25 харгалзах тэмдгүүдээр, 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 6.2.а тэмдгийг хамт хэрэглэснээр, 2.24 тэмдгийн үйлчлэх хүрээг хурдны өөр хязгаарлал бүхий 2.24 тэмдгээр тус тус багасгаж болно. Мөн 2.27, 2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 6.2.б,д,е тэмдгийг хамт хэрэглэснээр буюу 6.2.в тэмдэгтэй хамт тавигдсан 2.27, 2.28 харгалзах тэмдгүүдээр, 2.27, 2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 7.4, 7.9 харгалзах тэмдэглэлүүдтэй хамт хэрэглэснээр (энэ тохиолдолд тэмдгийн үйлчлэх хүрээ нь тэмдэглэлийн уртаар тодорхойлогдоно), 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 2.29 тэмдгээр тус тус багасгаж болно.
11. 2.10, 2.27, 2.28 тэмдгүүд нь замын байрласан талдаа хүчинтэй.

1. Анхааруулах тэмдэг

1. Анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг жолоочид урьдчилан анхааруулна:
1.1 “Төмөр замын хаалттай гарам”;
1.2 “Төмөр замын хаалтгүй гарам”;
1.3.а,б “Төмөр замын гарам” - 1.3.а тэмдэг нь нэг төмөр замтай, 1.3.б тэмдэг нь хоёр буюу түүнээс олон төмөр замтай хаалтгүй гарам байгааг;
1.4.а,б,в,г,д,е “Төмөр замын гарамд ойртоно” - төмөр замын гарам ойртож байгааг (суурин газрын гаднах замд);
1.5 “Адил замын уулзвар”;
1.6 “Тойрох хөдөлгөөнтэй уулзвар”;
1.7 “Гэрэл дохионы зохицуулга” - хөдөлгөөн нь гэрэл дохиогоор зохицуулагддаг уулзвар буюу явган хүний гарц ойртож байгааг;
1.8.а,б “Огцом эргэлт” - замын эргэх радиус багатай буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт эргэх чиг ойртож байгааг;
1.9.а,б “Тахир зам” - замын огцом тахирласан хэсгүүд байгааг;
1.10 “Эгц уруу”;
1.11 “Огцом өгсүүр”;
1.12 “Халтиргаатай зам”;
1.13 “Тэгш биш зам”;
1.14 “Хайрга үсэрнэ” - тээврийн хэрэгсэл явахад дугуйн доороос нь хайрга, чулуу үсэрч болзошгүй замын хэсэг байгааг;
1.15.а,б,в “Зам нарийсна” - 1.15.а тэмдэг нь зам хоёр талаас, 1.15.б тэмдэг нь зам баруун гар талаас, 1.15.в тэмдэг нь зам зүүн гар талаас нарийсахыг;
1.16 “Эсрэг хөдөлгөөн” - эсрэг хөдөлгөөнтэй зам (зорчих хэсэг)-д шилжихийг;
1.17 “Явган хүний гарц”;
1.18 “Хүүхэд” - зорчих хэсэг дээр хүүхэд гэнэт гарч ирж болзошгүй замын хэсэг (сургууль, цэцэрлэгийн орчим гэх мэт) байгааг;
1.19 “Унадаг дугуйн зам нийлнэ”;
1.20 “Засварын ажил” - хүмүүс зам дээр ажил хийж байгааг;
1.21 “Мал тууж гарах газар”;
1.22 “Ан амьтан” - мал, ан амьтан гарч ирж болзошгүй замын хэсэг байгааг;
1.23 “Чулууны нурангитай” - дээрээс шороо, чулуу нурж болзошгүй замын хэсэг байгааг;
1.24 “Хажуугийн салхитай”;
1.25 “Онгоц доогуур ниснэ”;
1.26 “Хонгил” - гэрэлтүүлэггүй хонгил буюу замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт хонгил ойртож байгааг;
1.27 “Бусад аюултай газар” - энэ хавсралтад заасан тэмдгээр анхааруулаагүй бусад аюул бүхий замын хэсэг байгааг;
1.28.а,б,в “Эргэх чиг” - замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэг дэх огцом эргэх чигийг.
2. 1.1, 1.2, 1.5-1.27 тэмдгийг хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй замын хэсэг эхлэх газраас суурин газрын доторхи замд 50-100 метр, суурин газрын гаднах замд 150-300 метрийн өмнө байрлуулна. Шаардлагатай тохиолдолд 6.1.а тэмдгийн хамт өөр зайд байрлуулж, уг нэмэлт тэмдгээр аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зайг тодруулна.
Замын өгсүүр, уруу хэсгүүд залган үргэлжилж байгаа бол 1.10, 1.11 тэмдгийг аюул бүхий хэсгийн шууд өмнө байрлуулж болно.
Зорчих хэсэг дээр түр хугацааны ажил хийх тохиолдолд 1.20 тэмдгийг уг хэсгээс 10-15 метрийн өмнө байрлуулж болно.
3. 1.3.а,б тэмдгийг төмөр замын гармын шууд өмнө байрлуулна.
4. 1.4.а,б,в тэмдгийг зорчих хэсгийн баруун гар талд, 1.4.г,д,е тэмдгийг зүүн гар талд байрлуулах бөгөөд төмөр замын гармаас хамгийн их алслагдсан 1.1, 1.2 тэмдгийн доор 1.4.а, 1.4.г тэмдгийг, хамгийн ойр байрласан 1.1, 1.2 тэмдгийн доор 1.4.в, 1.4.е тэмдгийг, тэдгээрийн хооронд ижил зайд 1.4.б, 1.4.д тэмдгийг тус тус байрлуулна.
5. 1.28.а,б,в тэмдгийг аюул бүхий газар дээр байрлуулна.